"Бидэнд дэлхийг хэд хэд дахин устгах цөмийн зэвсэг байгаа" гэж тэртээ 2010 онд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон хэлж байсан.
Дэлхий дээр нийт ойролцоогоор 15,000 цөмийн зэвсэг байгаагийн 90 хувь нь АНУ, ОХУ-д байдаг. Хэрэв цөмийн дайн болох юм бол хаана хамгийн аюулгүй байх вэ гэж хүмүүс бодох болжээ.
Quora хэлэлцүүлгийн сайт дээр энэ тухай асуулт, хариулт, хэлэлцүүлэг явагдаж ерөнхийдөө дэлхийн хойд хагаст дайн болно гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Цөмийн дайн болвол дэлхийн хойд хагаст буюу АНУ, ОХУ, Европын улс, Ойрхи Дорнод хамгийн их өртөнө.
Хэлэлцүүлгийн үеэр хамгийн аюулгүй бүсд:
а/ Хол байдаг
б/ Цөмийн зэвсэггүй бүс
в/ Стратикийн ач холбогдолгүй
гэсэн үзүүлэлтээр Антариктид тив орж байна.
Мөн Австрали, Шинэ Зеланд зэрэг цөмийн зэвсэггүй алслагдмал тив, арлууд хамгийн аюулгүй байх гэнэ.