2016-11-02
Эмийн зохистой хэрэглээ

Эмийн зохистой хэрэглээ гэдэг нь шаардлагатай тохиолдолд эмчм зүйчийн заавар, зөвлөмжийн дагуу тухайн хүний нас, биеийн онцлог, өвчинд тохирох эмийг зохих тун хэмжээгээр тодорхой хугацаагаар хэрэглэхийг хэлдэг. Өөрөөр хэлбэл клиникийн шаардлагын дагуу эмчлүүлэгчийн онцлогт тохирох эмийг, зохистой тунгаар, зөв цаг хугацаанд хэрэглэх явдал юм. Эмийн зохистой хэрэглээнд эмч, эм зүйчээс гадна эмчлүүлэгч чухал үүрэг гүйцэтгэнэ.

  1. Аливаа өвчин эмгэгийн үед эмчид хандан зөвлөгөө авч, эмийг эмчийн зөвлөсөн тунгаар, хэрэглэх цагийг нарийн баримтлан, зөвлөсөн хоногийн турш зөв хэрэглэх нь чухал.
  2. Эмчид үзүүлэхээс өмнө ямар нэгэн эм хэрэглэж эхэлсэн бол эмчид үзүүлэхдээ түүнд заавал мэдэгдээрэй. Энэ талаар мэдээлэл өгөөгүйгээс хамт хэрэглэхийг хориглосон эмийг нэг дор хэрэглэх, ижил үйлдэлтэй эмийг хавсран хэрэглэснээс тун хэтрэх зэрэг сөрөг нөлөө гарч болно.
  3. Эмийн сангаас жоргүй олгодог эмийг авч хэрэглэж болох боловч түүнийг аюулгүй хэрэглэхийн тулд эмийн мэргэжилтнээс тухайн эмийн хэрэглэх зааврыг сайн асуух хэрэгтэй. Тухайн эмийн эмчилгээний үйлдэл, үндсэн үйлчлэгч бодис, хэрэглэх заавар (өдөрт ямар тунгаар хэдэн удаа, хэд хоног хэрэглэх, хооллолттой хэрхэн зохицуулах), гаж нөлөө, цээрлэлийн талаар тодорхой мэдээлэл авсны дараа хэрэглээрэй.
  4. Аэрозоль, лаа, дусаалга зэрэг хэрэглэх онцлог арга шаарддаг эмийг хэрхэн хэрэглэх талаар эмийн мэргэжилтнээс сайн асуух хэрэгтэй.
  5. Хэтэрхий олон эмийг нэг дор хэрэглэвэл эмийн гаж нөлөө ихсэх, харилцан үйлчлэлийн улмаас эмчилгээний үр дүнд нөлөөлж болох тул зөвхөн шаардлагатай цөөн эмийг эмчийн зааврын дагуу хэрэглэх нь зүйтэй.
  6. Эмийг тодорхой хугацаагаар хэрэглэхэд өвчний зарим шинж тэмдэг арилсан ч заасан хугацааны турш дуустал хэрэглээрэй.
  7. Нярай болон бага насны хүүхэд, настанд эм хэрэглэхэд тунг нарийн тохируулах шаардлагатай тул эмчээс зөвлөгөө авч хэрэглэх шаардлагатай.
  8. Жирэмсэн болон хөхүүл эхийн хэрэглэсэн эм ураг болон хүүхдэд сөрөг хортой нөлөө үзүүлж болох тул эмчийн заавраар хэрэглээрэй.
  9. Эмийг хэрэглэх явцад ямар нэг гаж нөлөө (гаж нөлөө хэсгийг харна уу) илэрвэл эмчид даруй мэдэгдэж шаардлагатай арга хэмжээг авах нь зүйтэй.
  10. Эмийг буруу хадгалснаас хугацаа нь дуусаагүй боловч чанараа алдан эмчилгээний үйлдэл буурснаас эмчилгээ үр дүнгүй болох, зарим тохиолдолд хортой нэгдэл үүссэнээс эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг тул эмийг шошгон дээр нь заасан нөхцөлд зөв хадгалаарай.
  1. Эмч таны өвчинд тохирох антибиотикийг зөв сонгож өгөх тул зөвхөн эмчийн жороор хэрэглэх шаардлагатай.
  2. Жоронд бичсэн антибиотикийг эмчийн заасан тунгаар, тогтмол цагт, тогтоосон хоногийн турш гүйцэд хэрэглэх шаардлагатай. Антибиотикийг хэрэглэж эхэлсний дараа хэдийгээр халуурах болон халдварын бусад шинж арилсан ч эмчийн зөвлөсөн хоногийн турш үргэлжлүүлэн хэрэглэнэ. Антибиотикийг бага тунгаар удаан хугацаагаар эсвэл эмчилгээний үргэлжлэх хугацааны турш бүрэн хэрэглэхгүй дутуу орхисноос антибиотикийн дасал үүсдэг.
  3. Антибиотик нь зөвхөн өвчин үүсгэгч нянг устгаад зогсохгүй, хүний биед амьдардаг ашигтай нянгуудыг устгаснаар мөөгөнцөр, вирус гэх мэт бусад төрлийн бичил биетэн үржих боломжийг бүрдүүлдэг байна.
  4. Антибиотикийг хэрэглэх заалтгүй өвчний үед хэрэглэвэл өвчний шинж тэмдгийг бүдэгрүүлж, оношлоход төвөгтэй байдлыг бий болгодог. Үүнээс гадна өвчин архагшихад хүргэнэ.

Өвчнийг эмчлэх, оношлох, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор эмийг ердийн тунгаар хэрэглэхэд илэрч буй хүсээгүй буюу хортой нөлөөг эмийн гаж нөлөө (adverse drug reaction) гэнэ. Эмийн гаж нөлөөнөөс урьдчилан сэргийлэхийн тулд эмийг үндэслэл муутай хэрэглэх, нэг дор олон эм хэрэглэхээс болон донтол үүсэх нөлөөтэй эмийг давтан хэрэглэхээс аль болох зайлсхийх шаардлагатайгаас гадна эм хоорондын болон эм-хоол ундны харилцан үйлчлэлийг мэддэг, эмийн эмчилгээг явуулахад түүнийг харгалзан үздэг байх шаардлагатай. Эмийн гаж нөлөөнөөс урьдчилан сэргийлэх болон үр нөлөөтэй эмийг аюулгүй, зохистой хэрэглэх үүднээс эмийн гаж нөлөө болон эмийн хэрэглээтэй холбоотой байж болох аливаа асуудлыг илрүүлэх, үнэлэх, судлах, тэдгээрээс урьдчилан сэргийлэх шаардлагатай. Энэ чиглэлээр судалдаг, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг шинжлэх ухааныг фармаковижиланс гэнэ. Тухайн улс орон эмийн гаж нөлөөний мэдээллийг бүртгэж, үнэлж байх шаардлагатай ба энэ нь эмийн ноцтой гаж нөлөөг илрүүлэхээс гадна хуурамч, стандартын бус, чанаргүй бүтээгдэхүүнтэй холбоотой асуудлыг илрүүлэх, шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой.

Эмчилгээний буюу урьдчилан сэргийлэх зайлшгүй шаардлагатай үр нөлөө гаргахын тулд эмийн зүйлийг хэрэглэхэд тохиромжтой хэлбэрт оруулсныг эмийн хэлбэр гэнэ. Эмийн хэлбэрийг тогтцоор нь 4 хуваана. Үүнд:

  1. Хатуу эмийн хэлбэр
  2. Зөөлөн эмийн хэлбэр
  3. Шингэн эмийн хэлбэр
  4. Тарилгын эмийн хэлбэр

Нэг эмийн зүйлийг ямар ч хэлбэрээр хэрэглэж болох ба янз бүрийн эмийн бодисын биохүрэхүй өөр өөр байх тул эмийн хэлбэрийг үндэслэлгүй сонгож болохгүй. Ер нь эмийн эмчилгээний үр нөлөө нь эмийн хэлбэр, хэрэглэх аргаас ихээхэн хамаарах тул эмийн хэлбэрийг зөв сонгох нь чухал.

  1. Ёогоор хичээллэх, бясалгах: Сэтгэл зүйн ачаалал ихтэй хүмүүс, мөн жолооч нар зүрх судасны өвчинд өртөмтгий байдаг. Аливаа стрессийн үед цусанд ялгардаг гормон нь судсыг агшааж, зүрхэнд ачаалал өгдөг ба байнгын стресс нь судсыг байнга нарийсгасаар даралт ихдэлтийг үүсгэдэг анхаарах шаардлагатай
  2. Өдөрт 30 минутаас багагүй биеийн идэвхтэй хөдөлгөөн хийх: Бие махбодод илүүдэл өөх, ялангуяа бэлхүүс орчмоор хуримтлагдах нь зүрхний өвчин тусах эрсдлийг ихэсгэдэг тул идэвхтэй хөдөлгөөнийг тогтмол хийх нь зүйтэй.
  3. Зөв хооллох: Амин дэмээр баялаг жимс ногоо их хэрэглэх, өөх тостой хоолыг бага хэрэглэх, их хэмжээний шингэн уух нь өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой.

Ямар нэгэн өвчний шинж тэмдэг илэрч эхэлмэгц та яаран эм хэрэглэх шаардлагагүй. Зарим өвчний эхэн үед эм хэрэглэхийн оронд физик эмчилгээ, дасгал хөдөлгөөн, сэтгэл зүй, хоол зүйгээр эмчлэх зэрэг эмэн бус эмчилгээг хийх нь илүү зохимжтой байдаг.

Аюулгүй, үр дүнтэй эмчилгээг явуулах, эмийн чанарыг шалгах, эмийг бүтээх, эмээр хангах зэрэг үйл ажиллагаанд мэргэшсэн эмнэлгийн мэргэжилтэн юм. Өөрөөр хэлбэл эм зүйч нь эмийн маркетинг, эмийн технологич, эм шинжээч, клиник эм зүйч зэрэг олон чиглэлээр цаашид сурч, ажиллах боломжтой анагаахын их сургууль төгссөн бакалавр зэрэгтэй мэргэжилтэн юм.

Жоргүй олгох эмийг эмийн сангаас авч эмийн мэргэжилтний зөвлөгөөний дагуу хэрэглэж болно. Харин жороор олгох эмийг зөвхөн эмчийн заавраар, жорын дагуу эмийн сангаас авч, заавар зөвлөгөөний дагуу хэрэглэх шаардлагатай.


Бичсэн: Урангоо | цаг: 10:25 | эм зүйч таньд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax